Аливаа байгууллагын хамгийн үнэт зүйл бол түүний боловсон хүчин байдаг. Ур чадвараас өгсүүлэн тухайн ажилтны байгууллагаа гэх сэтгэл зэрэг нь байгуулагын хувьд амархан орлуулашгүй зүйл. Тиймээс байгууллагын үнэт зүйл болсон чадварлаг ажилтнаа авч үлдэх нь менежментийн байнгын оролдлого байх хэрэгтэй ба үүнд санаа болог хэмээн дараах асуултуудыг утгачлан орчуулаа. Өөрсдийн болгож хэрэглэхийг зөвлөж байна.
Хамгийн сайн ажилтнаа авч үлдэхийн тулд асуух 17 чухал асуулт
Ур чадвартай холбоотой /Talent Engagement/
- Та өөрийнхөө ур чадварыг өнөөгийн албан тушаалдаа хэрхэн хэрэглэж байгаа вэ?
- Та дараагийн улиралд ямар ч ажил хийж болохоор бол тэр нь юу байх вэ? Яагаад?
- Хийж байгаа зүйлийг тань сэтгэл ханамжтай болгохыг тул бид юу хийж, яаж туслах вэ?
- Сүүлийн нэг сард ажилдаа хамгийн сэтгэл дундуур байсан мөч юу вэ? Би хэрхэн тусалж чадах вэ?
- Аливаа зүйлсийг менежлехэд хялбар болгоход ямар хэрэгслүүдийг та хэрэглэж болох вэ?
- Ажилдаа илүү дуртай болоход тань, эсхүл саад тотгорыг нь багасгахын тулд би тань хэрхэн тусалж чадах вэ?
- Та ямар зүйлд надаас илүү их, эсхүл бага чиглүүлэг авахыг хүсч байна вэ?
Ажилтай холбоотой /Job Engagement/
- 1-10 хүртэлх хэмжүүрээр дүгнэвэл та ажилдаа хэр дуртай байгаа вэ? Яагаад тэгж хэлж байгаа вэ?
- Одоогийн ажиллаж байгаа ажилдаа та ямар ур чадвар авчирч, ямар сонирхол байгаа вэ? Яагаад?
- Таны одоогийн ажилд хамгийн таалагдаж байгаа, эсхүл таалагдахгүй байгаа зүйл юу вэ?
- Таны одоогийн ажилд түшиглэж болохуйц, болж [бүтэж] байгаа зүйлс юу вэ?
Карьертай холбоотой /Career Engagement/
- Та үүрэг рольдоо өсч, хөгжиж байгаа санагддаг уу? Түүний нөлөөлөгч хүчин зүйлс нь юу вэ?
- Хийж байсан ажлуудаа бодоход, та аль ажлаараа хамгийн их бахархаж байна вэ? Хэрэв боломж байвал та ямар ажил дараа нь хийхийг хүсч байна?
- Карьераа бодолцвол, та ажил дээрээ 2-с 3 төрлийн ямар ур чадвар сурахыг хүсч байна вэ?
- Та өөрийгөө өөр ямар ажил үүрэг, албан тушаал дээр төсөөлж байна вэ? Тэдгээр нь энэ алба нэгж, баг, эсхүл компанид уу?
- Хэрэв та өөрийнхөө төгс төгөлдөр албан тушаалыг бий болгож чадах бол тэр нь юу байх вэ? Одоогийн хийж буй ажлаас тань юугаараа ялгаатай вэ? Түүнд дүйцүүлэхийн тулд таньд юу хийх хэрэгтэй вэ?
- Та дараагийн 6-с 12 сарын хооронд ажил дээрээ ямар зорилго тавьж, биелүүлэхийг хүсч байна вэ? ■
ЭХ СУРВАЛЖ: https://www.inc.com/alison-davis/to-retain-your-best-employees-ask-these-17-essential-questions.html