[Нийтлэгдсэн огноо: 2020-04-07]

Бид өмнөх нийтлэлүүдээрээ Стратеги төлөвлөлтийн талаарх ойлголт, төлөвлөлтийг боловсруулахад зайлшгүй шаардлагатай гадаад, дотоод орчны анализ, түүнчлэн, судалгаа, дата өгөгдлийн шинжилгээ болон тэдгээрийг бизнес шийдэлдээ ашиглах талаар мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ дараагийн алхам буюу Стратегиа хэрхэн тодорхойлох талаар бичихээр бэлдлээ. Та санал, сэтгэгдлээ хуваалцахыг хүсвэл манай вебсайт, нийгмийн сүлжээ хаягаар чөлөөтэй холбогдоно уу. Тунгаан уншсан таньд баярлалаа.

Бид эхний нийтлэлдээ “ирээдүйнхээ амжилтыг төсөөлөн, тэрхүү амжилтанд хүргэх алхамуудыг уялдаа холбоотойгоор төлөвлөн, гүйцэтгэх” нь стратеги төлөвлөлт болохыг дурдсан.Өөрөөр хэлбэл, стратеги нь тухайн байгууллагын тулгуур бодлого ба энэ нь бүх нэгж хэсгүүдийг уялдаа холбоотой ажиллуулан, алсын хараа, зорилгодоо хэрхэн хүрэхийг тодорхойлдог.

Стратегийг уламжлалт буюу дээрээс доош, эсхүл тухайн нөхцөл байдалд тохируулан боловсруулдаг. Уламжлалт буюу дээрээс доош (“top-down”) шатлалаар боловсруулах нь стратеги төлөвлөлтийн албан процесс бөгөөд үүнд тухайн байгууллагын удирдлага, Стратеги хариуцсан захирал зэрэг дээд албан тушаалтан боловсруулахыг хэлдэг. Ийнхүү урьдчилан төлөвлөсөн, зорьсон стратегийг хэрэгжүүлэх явцад аливаа бэрхшээл асуудал тулгаран, тухайн нөхцөл байдалд зохицсон арга хэмжээ авах шаардлага гардаг. Тухайн үүссэн нөхцөл байдалд тохируулан гарч ирж буй стратеги нь emergent буюу доороос дээш (“bottom-up”) тодорхойлогдсон стратеги юм.

Бизнесийн гадаад, дотоод орчны дүн шинжилгээг хийхэд хэн нэгэн бие даан хийж болдог бол стратегийг боловсруулахад багийн оролцоо чухал. Энэхүү багт байгууллагын бүх түвшний ажилтны төлөөлөл оролцохоос гадна тухайн салбарын эксперт, зөвлөх зэрэг аль болох олон тал, өнцгөөс харахад туслалцах төлөөлөл байлган, тэдний санааг уралдуулан стратегиа боловсруулдаг. Үүнийг Стратегийн дайны өрөө (Strategic War Room) хэмээн нэрлэдэг. Түүнчлэн, Дизайн тинкинг (Design Thinking), Түргэн туршилт (Rapid Prototyping), Бизнесийн загвар зураг (Business Model Canvas) зэрэг стратеги боловсруулах олон аргачлалууд байдаг.

Үүний зэрэгцээ, бидний бас нэгэн өргөн хэрэглэдэг хэрэгсэл нь стратеги анализд дурьдагдсан СВОТ шинжилгээний хэрэгслийг ашиглан, стратеги шийдлээ тодорхойлдог. Үүнд, ойрын хугацааны стратеги шийдлийг боловсруулахдаа давуу талыг боломжтой хослуулдаг. Дунд хугацааны шийдлийг боловсруулахдаа давуу талыг аюултай, эсхүл сул талыг боломжтой хослуулна. Урт хугацааны стратеги шийдлийг сул тал болон аюулыг хослуулан боловсруулдаг гэсэн нэгэн хэрэгсэл байдаг.

Зөвлөх үйлчилгээний туршлагаасаа анзаарахад дараах зүйлсийгстратегиа боловсруулахад байгууллагууд бодолцох хэрэгтэй ажиглагддаг. Үүнд:

1. Төгс шийдэл гэж байхгүй. Мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээ, туршлага зэрэгтээ тулгуурлан аль болох хамгийн сайн, зөв гэсэн шийдлүүдийг боловсруулах хэдий ч төгс стратеги боловсруулагдана гэсэн үг биш. Иймд, стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад орхих биш өдөр тутамдаа эргэн сөхөх, дүгнэх, ажилтан бүрийн ажлаа гүйцэтгэхэд чиглүүлэгч болгох баримт болгох хэрэгтэй.

2. Хүнтэй холбоотой хүчин зүйлийг зайлшгүй бодолцоно. Үүнд, нэгдүгээрт,Засаглалын тогтолцоог бодолцоно. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалтаас эхлээд дотоод соёл, харилцаа, түүнчлэн, зорилгыг хэрэгжүүлэхэд хэрхэн хандаж буй зэргийг авч үзнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ, оролцогч талуудын харилцаа, эрсдлийн менежментийг хэрхэн шийдэж буй зэрэг тухайн байгууллагын засаглал хэрхэн явагддаг нь стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зайлшгүй бодолцох хүчин зүйлс юм.

Хоёрдугаарт, аливаа шийдлийг хүн л гаргаж буй тул шийдвэр гаргаж буй нөхцлийг бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар ч шийдвэр гаргалтанд хувь хүний эрх ашиг, сонирхол, эдийн засгийн ашиг сонирхолтусгагддагаас гадна, мэдээллийн хязгаарлагдмал байдал, хүлээн авах (cognitive) чадвар, тухайн агшинд хэр их хэмжээний мэдээлэл процесслох чадвар зэрэг нөхцөл байдал нь хувь хүний рационал шинж чанарт нөлөөлж байдгыг бодолцох нь чухал.

3. Санхүү эсхүл үйл ажиллагааны төлөвлөгөө нь стратеги төлөвлөгөө биш. Санхүүгийн тогтвортой байдлыг зорих нь зөв ч, ажилтан ажиллагсад, хэрэглэгч ба тэдний хэрэгцээ, байгууллагын тань бий болгож буй үнэ цэнэ зэрэг зүйлс нь мөн санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход нөлөөлж буй хүчин зүйлс гэдгийг маргаж болохгүй.Өөрөөр хэлбэл, таны хүсч буй 10%, 20% өсөлт нь эдгээр хүчин зүйлсийг бодолцон, уялдаа холбоотой төлөвлөхөөс хамааралтай.

Мөн, зарим байгуллагууд үйл ажиллагааны төлөвлөгөөг стратеги төлөвлөгөө хэмээн ойлгодог. Үүнээс гадна, хэт олон ажлууд төлөвлөгдсөн, эсхүл төлөвлөгдсөн ажлууд ямар үр дүнгийн төлөө хийгдээд байгаа нь тодорхойгүй байдаг. Төлөвлөлт нь урт ажлын жагсаалт байснаараа, эсхүл огцом том зорилгыг биелүүлэхээр төлөвлөсөн байснаараа мундаг сайн төлөвлөлт болчихсон гэсэн үг огт биш. Алсын хараа, Эрхэм зорилгод тань хүргэх ажлуудыг богино (1 жил), дунд (3-5 жил) хугацаанд тодорхойлон, тодорхойгоор, хэмжигдэхүйцээр, хийгдэхүйцээр тодорхойлж чадвал илүү бодит төлөвлөлт болно.

4. Сонголт зайлшгүй хийгддэг (Trade-offs). Цаг, хөрөнгө мөнгө зэрэг бүх л нөөц бололцоо хязгаарлагдмал тул нөөцийг ухаалаг хуваарилах, ямар ажилд цаг зав, хүний болон хөрөнгийн нөөцөө зарцуулах, ямрыг нь хаях, гээх гэдгийг стратеги төлөвлөлтөнд зайлшгүй бодолцдог. Өөрөөр хэлбэл, хүсэл хязгааргүй тул байгууллагын ирээдүйн тэмүүлэл (Алсын хараа), үнэ цэнэ, өрсөлдөөний давуу талыг бэхжүүлсэн үйл ажиллагаа, сонголтуудаа урьтал болгох trade-off шийдлийг стратеги төлөвлөгөөнд тусгана.

Эцэст нь дурдахад, шатар тоглоход бүгд л хожихын төлөө тоглодгийн адил аливаа байгууллага оршин тогтнохын төлөө, “тоглоом”-доо ялахын төлөө оршдог. Гагцхүү, хэр сайн уялдаа холбоотой асуудлыг харж шийдвэрлэж чадаж байгаа, олон талаас нь бодолцож буй эсэх, түүнчлэн, тухайн нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрээ хянах, сайжруулах чадамж, бололцоо бий эсэх зэрэг нь стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд нэн чухал хүчин зүйлс. Ингэж чадвал, төлөвлөлт болон хэрэгжилтийн зөрүүг багасган, саар явж байгаа нь сайжрах, сайн явж байгаа нь амжилтаа улам бататгах боломж бий болно.■

Бэлдсэн:

Р. Оюун, ӨүАрДиБиКонсалтинг ХХК-н Ахлахзөвлөх, Стратеги&Төлөвлөлт (Бизнесийнудирдлагынмагистр – Олонулсынмаркетингийнменежмент, АНУ, 2008), www.linkedin.com/in/orentsen/

С. Уянга,  ӨүАрДиБиКонсалтинг ХХК-н Ахлаханалист, Судалгаа&Дата (Шинжлэхухаанымагистр – Бизнесийнанализ, АНУ, 2019), www.linkedin.com/in/uyangas/

МЭДЭГДЭЛ: Энэхүү нийтлэлийг нь Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н зөвлөхүүдийн Zaluu.com-д зориулан бэлтгэсэн ба үүнд тухайн байгууллагын удирдлага, ажилтан ажиллагсдын санаа, үзэл бодол, итгэл үнэмшил тусгагдаагүй болно.

ЭХ ХУВИЛБАР: http://www.zaluucom.mn/read/48967e0d4