Таны өнөөдрийн гаргаж буй шийдвэр бизнест тань маргааш хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бол менежерийн асуух хамгийн чухал асуулт.
Энэ асуултанд хариулахын тулд менежерүүд ихэвчлэн санхүүгийн хэмжигдэхүүнийг хэрэглэгдэг ба энэ нь богино хугацааны сонирхлыг хэт онцолсон байдаг. Урд хугацаанд ялахын тулд илүү тэнцвэртэй өнцөгөөс харах нь чухал. Тиймээс, Харвардын бизнесийн сургуулийн профессор Роберт С. Каплан, зөвлөх Дэвид П. Нортон нар Тэнцвэрт онооны картыг боловсруулсан.
[Тэнцвэрт] онооны карт нь компанийн эрүүл мэндийг хэмжихийн тулд дөрвөн төлвийг голчилдог. Санхүүгийн төлөв буюу хувьцаа эзэмшигчдийнхээ зүгээс та сайн ажиллаж чадаж байна уу гэдэг нь зөвхөн эхний үзүүлэлт. Хоёр дахь төлөв нь хэрэглэгчдийн төлөв буюу танай бүтээгдэхүүн, үйлчилгээ тэдэнд таалагдаж байна уу гэдэг. Удаах нь дотоод төлөв буюу та хэрэглэгчийнхээ хүсч буй зүйлийг үр бүтээмжтэйгээр хүргэж чадаж байна уу. Эцэст нь, сурах, хөгжих төлөв буюу та үргэлж өсч хөгжиж, үнэ цэнийг бий болгож чаддаг уу хэмээх үзүүлэлтүүд байдаг.
Төлөв бүрд зорилго ба тэдгээрийг хэмжих үзүүлэлтүүдийн жагсаалт хэрэгтэй. Тэнцвэрт онооны картыг хэрэгжүүлсэн анхдагч компаниудын нэг болох нэгэн семи-кондактор компанийн жишээг авъя.
Тэдний санхүүгийн зорилгууд нь амьд үлдэх, амжилтанд хүрэх, өргөжин дэвжих. Эдгээрийг хэмжихийн тулд мөнгөн урсгал, улирлын борлуулалтын өсөлт, зах зээлд эзлэх хувь болон хөрөнгө оруулалтын өгөөжийг хэрэглэсэн.
Хэрэглэгчийн зорилгууд нь инноваци-лаг, тусгайлан зориулж хийсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх байсан. Зах зээлд хурдан хүргэхийн тулд, мөн сонгогдсон ханган нийлүүлэгч болохын тулд, менежерүүд нь амжилтаа шинэ бүтээгдэхүүний борлуулалтын хувь, цагтаа хүргэгдсэн хүргэлтүүдийн хувь хэмжээ, гол хэрэглэгчдийнхээ дундах нэр хүнд зэрэг үзүүлэлтүүдээр хэмжсэн.
Дотоодоо дүгнэхийн тулд компани нь онц сайн үйлдвэрлэх, шинэ загвар боловсруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд хүргэх зэрэг зорилгуудыг голчилсон ба эдгээр зорилгуудад мөн л үйл ажиллагааны хэмжүүр үзүүлэлтүүдийг боловсруулсан.
Эцэст нь, сурах, хөгжих зорилгуудын хувьд тэд өнөөгийн байгаа бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлэхээс илүүтэйгээр шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд төвлөрөхөөр шийдсэн. Семи-кондактор компани нь сурах, шинийг санаачлах нь тэднийг чадвар, процессоо илүү сайжруулахад хөтөлж байгаа ба энэ нь эргээд хэрэглэгчийн сэтгэл ханамж, түүнчлэн, хувьцаа эзэмшигч нарт илүү өгөөж авчирч байгааг мэдсэн. Өөрөөр хэлбэл, Тэнцвэрт онооны картын дараалал нь чухал болохыг тэд олж мэдсэн.
Зөвөөр хэрэглэвэл [Тэнцвэрт онооны карт] нь урт хугацааны амжилтруу хөтлөх бодит хүчин зүйлийг нээж өгдөг.
ЭХ СУРВАЛЖ: https://hbr.org/video/3633937148001/the-explainer-the-balanced-scorecard