Стратеги төлөвлөлтийн аргачлалуудаас товчхон танилцуулж байна. Байгууллагынхаа онцлог, хэрэгцээ, соёл зэрэгт тулгуурлан аргачлалаа сонгох ба тухайн сонгосон аргачлалаа өөрсдийн хэрэгцээ, шаардлагад тохируулан, өөрчилж болно.
ЗАГВАР НЭГ – Уламжлалт стратеги төлөвлөлт
Бүх байгууллагад тохиромжтой биш боловч хамгийн их хэрэглэгддэг стратеги төлөвлөлтийн загвар. Амбицтай зорилго, алсын харааг хөөх хангалттай нөөцтэй, гадаад орчин харьцангуй тогтвортой, шийдвэрлэх том том асуудлууд багатай байгууллагуудад илүү тохиромжтой. Энэ загвар ихэвчлэн дараах үе шатуудаас бүрддэг. Үүнд:
- Эрхэм зорилгоо, шаардлагатай бол алсын хараа, үнэт зүйлсээ, боловсруулах эсхүл шинэчлэх
- Байгууллагынхаа гадаад болон дотоод орчныг шинжин, шаардлагатай бол алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ залруулан, сайжруулах
- Энэ шинжилгээний үр дүнгээс алсын хараандаа хүрэх олон жилийн стратеги болон зорилгуудаа сонгох
- Зорилго бүрд хүрэхийн тулд хэн юуг хэзээ хийхийг тодорхойлсон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
- Хүний нөөц, маркетинг, санхүү, тоног төхөөрөмж/байгууламжийн төлөвлөгөө зэрэг уялдаа бүхий төлөвлөгөөнүүдийг боловсруулах
- 1-с 3-р зүйлсийг Стратеги төлөвлөгөөнд, 4-с 6-р зүйлсийг тусад нь нэг жилийн Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах.
ЗАГВАР ХОЁР – Асуудалд суурилсан стратеги төлөвлөлт
Энэ загвар нь хязгаарлагдмал нөөцтэй, шийдэх хэд хэдэн том асуудлуудтай, амбиц бүхий зорилгуудаа биелүүлж чадахгүй байгаа, стратеги төлөвлөлтөнд итгэл үнэмшил байхгүй байгууллагуудад илүү тохиромжтой. Дараах үе шатуудаас бүрддэг:
- Байгууллагад тулгарч буй хамгийн чухал 5-7 асуудлыг тодорхойлох
- Эдгээр асуудлыг 6-12 сарын хугацаанд шийдвэрлэх алхам, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
- Мэдээллийг Стратеги төлөвлөгөөнд тусгах.
Асуудалд суурилсан төлөвлөгөө биелэгдэн, тухайн үеийн гол асуудлууд шийдэгдсэн цагт байгууллага нь илүү уламжлалт загварыг хөөж болно. Зарим хүмүүс асуудалд суурилсан төлөвлөлт нь стратеги төлөвлөлтөөс илүү дотоод хөгжлийн төлөвлөлт гэж үздэг. Харин зармынх нь хувьд энэ загвар маш стратеги чанартай ба тухайн байгууллагыг илүү алсыг харуулан, нээлттэй байдалд хүргэдэг гэж үздэг аж.
ЗАГВАР ГУРАВ – Органик стратеги төлөвлөлт
Зарим хүмүүс/байгууллагад уламжлалт аргачлал нь хэт баригдмал санагддаг. Төлөвлөгдсөн бүх үйл ажиллагааг хийх явцад байгууллага нь нэгэн хэвийн, таамаглахуйц байхаар тооцсон гэж зарим хүмүүс үздэг бол өөр бусдад нь, байгууллага гэдэг нь үргэлж өөрчлөгдөж байдаг динамик систем тул уламжлалт төлөвлөлт нэн даруй хуучрагддаг гэх мэт үзэл бодол байдаг.
Хэрэв төлөвлөлт нь маш удаан хугацааны, олон хүнийг хамарсан (жишээлбэл, хэд хэдэн үеийг дамнасан) бол энэ үнэн байж болох. Органик загвар нь хүн бүр хамтран ажилласнаар урт хугацааны алсын хараандаа хүрдэг ба алсын хараандаа хүрэхийн тулд хүн бүр өөрсдийн шийдвэр, сонголтоор хийх зүйлсээ сонгон хийх гэдэг загвар юм. Энэ нь дараах үе шатуудаас бүрддэг: Үүнд:
- Нийгэм, тухайн үеийнхнээс аль болох олон хүн цуглуулан, урт хугацааны алсын харааг боловсруулах ба тухайн алсын хараанд хүргэх үнэт зүйлсийг боловсруулах
- Хүн бүр алсын хараанд хүрэхийн тулд хийгдэх хэрэгтэй үйл ажиллагаа, алхамуудаас хамгийн багадаа нэг бодит алхамыг сонгох
- Тогтмол уулзан, хийсэн зүйлсээ, мөн юу сурч буйгаа тайлагнах. Эдгээр уулзалтуудын үеэр алсын харааг илүү тодорхой болгож болно.
- Стратеги төлөвлөгөөнд алсын хараа, биелсэн болон төлөвлөгдсөн үйл ажиллагаануудыг үе үе оруулах.
ЗАГВАР ДӨРӨВ – Бодит цаг үед /real-time/ тулгуурласан стратеги төлөвлөлт
Урт хугацааны, нарийвчилсан төлөвлөгөө ач холбогдол бүхий байхааргүйгээр байгууллага нь маш хурдацтай өөрчлөгддөг хэмээн үздэг хүмүүст энэ загвар нь илүү тохиромжтой. Эдгээр экспертүүд нь байгууллагын төлөвлөлт нь байнгын, тасралтгүйгээр буюу бодит цаг үед зохицон хийгдэх нь зүйтэй гэдэгт итгэдэг. Бодит цаг үед тулгуурласан төлөвлөлт нь гадаад орчин нь маш хурдацтай өөрчлөгдөж буй байгууллагуудад илүү тохиромжтой.
- Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг тодорхойлох
- Төлөвлөгөө боловсруулагчдаар гадаад орчны талаар судлуулан, байгууллагад тулгарч буй эрсдэл, боломжийг тодорхойлуулах
- Эрсдэл, боломжийн талаарх листийг Зөвлөл болон байгууллагын бусад гишүүдэд танилцуулан, стратеги санаачлага, хэлэлцүүлгээр оруулах
- Энэ ажил хийгдмэгц (дараагийн сард нь), төлөвлөгчдөөр байгууллагын дотоод орчныг судлуулан, давуу тал, сул талуудын листийг боловсруулуулах
- Листийг Зөвлөл болон байгууллагын бусад гишүүдэд танилцуулах ба бүх дөрвөн листийг анализ хийхийн тулд СВОТ /SWOT/-г хэрэглэж болох
- 2-с 5-р алхамуудыг зургаан сар эсхүл жил тутам аван, үр дүнг Стратеги төлөвлөгөөндөө тусгах
ЗАГВАР ТАВ – Стратеги төлөвлөлтийн жигдэлсэн загвар
Энэ загварын үндсэн санаа нь байгууллагын дотоод үйл ажиллагаа нь нэгдсэн зорилгод хүрэхийн тулд зохицолдоо, уялдаатай байх гэдэг. Жишээлбэл, бүтээмж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, дотоод функцуудыг хамарсан шинэ систем нэвтрүүлэх гэх мэт нэгдсэн, нийтлэг зорилгод хүрэхийн тулд дотоод үйл ажиллагааг жигдрүүлэн, зохицолдуулах гэсэн санаа юм. Үе шатуудад:
- Зохицолдоог бий болгох үндсэн зорилгыг тодорхойлох
- Тухайн үндсэн зорилгод хүрэхийн тул аль дотоод үйл ажиллагаанаас аль нь хамгийн жигдэрсэн, аль нь жигдрээгүй болохыг шинжлэн судлах
- Үндсэн зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааг илүү зохицолдуулан жигдрүүлэх зорилгуудыг тодорхойлох ба үүнд, үйл ажиллагааны менежментийн загвар болох Бизнесийн процессийн дахин инженерчлэл /re-engineering/, чанарын менежментийн загварууд /TQM, ISO/-г ашиглаж болно.
- Мэдээллийг Стратеги төлөвлөгөөнд тусгах.
Асуудалд суурилсан төлөвлөлттэй ижил төстэйгөөр, энэ загварыг стратеги төлөвлөлт гэхээс илүүтэй дотоод хөгжлийн төлөвлөлт хэмээн зарим хүмүүс үздэг. Түүнчлэн, зарим хүмүүс энэхүү загварыг илүү ирээдүйг харсан, урт хугацааны төлөвлөлт хожим хийгдэхээр байгууллагыг байршуулж өгдөг гэж үздэг.
[ЗАГВАР ЗУРГАА] – Стратеги төлөвлөлтийн тэмүүлэл бүхий загвар
Энэ загвар нь заримдаа төлөвлөх хугацаа багатай, Стратеги төлөвлөгөө боловсруулахаас өөр бусад чухал зүйлстэй төлөвлөгчдийн хэрэглэдэг загвар юм. Ерөнхий үе шат нь:
- Зөвлөлийн гишүүд, гол ажилтан ажиллагсдыг төлөвлөлтөнд оролцуулах
- Бадрангуй, тэмүүлэл бүхий алсын харааг боловсруулах. Эрхэм зорилгыг үг хэллэгт онцгой ач холбогдол өгөн, хурц, хүчирхэг үг хэллэгийг оруулан боловсруулах
- Хэрэглэгч, харилцагч нарт илүү үр дүнтэй үйлчлэх сэтгэл хөдөлгөм холын зорилгуудыг бодолцох
- Алсын хараа, зорилгуудаа Стратеги төлөвлөгөөндөө тусгах.
Хэдий энэ загвар нь эрч хүч мэдрүүлсэн байж болох ч бодитой бус төлөвлөгөөнд хүргэх, түүнчлэн байгууллага, тэднээр үйлчлүүлж буй хэн бүхэнд стратеги үр нөлөө үзүүлэх нь бага байх магадлалтай. Гэвч нөгөөтэйгүүр энэ загвар нь илүү давшингуй хэлэлцүүлгийг өрнүүлэн, үүнээс бусдаар хэзээ ч бичигдэхээргүй төлөвлөгөөг боловсруулах цорын ганц загвар байж болох.
—
ИШЛЭЛ/RESOURCE: http://managementhelp.org/strategicplanning/models.htm