[Нийтлэгдсэн огноо: 2019-11-11]

Бид жижиг, дунд аж ахуй эрхлэгч нарт бизнесийн оновчтой шийдлийг олж, стратегиа тодорхойлоход туслах зорилгоор тус компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд байгууллагын стратеги төлөвлөлтийн талаархи анхны мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Энэхүү  цуврал мэдээллийг  Өү Ар Ди Би Консалтинг ХХК-ийн ахлах зөвлөх Р.Оюун, ахлах аналист С.Уянга нар бэлтгэн ирүүлсэн юм.

Хүн бүр л сайхан амьдралыг мөрөөддөг. Тэгвэл таны хувьд сайхан амьдрал гэдийг хэрхэн төсөөлдөг вэ? Тэрхүү сайхан амьдралаа бүтээхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ?

Эдгээр асуулт  нь хувь хүний түвшинд амьдралынхаа зорилгыг, түүндээ хүрэх алхамуудыг тодорхойлох асуултууд. Үүний адил, байгууллага ч гэсэн ирээдүйнхээ амжилтыг төсөөлөн, тэрхүү амжилтад хүргэх алхамуудыг уялдаа холбоотойгоор төлөвлөн, гүйцэтгэх чухал. Энэ л стратеги төлөвлөлтийн хамгийн гол агуулга юм.

Тэгэхээр, стратеги гэж юуг хэлээд байна вэ гэдэгт хамгийн товчхоноор хариулбал,энэ нь аливаа байгууллагын оршин тогтнох зорилго, шалтгааныг тодорхойлон, түүндээ хүрэх алхамуудыг тодорхойлдог. Илүү тодорхойгоор хэлбэл, оршин тогтнох зорилго гэдэг нь та бүхний мэдэх Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс хэмээх ухагдахуунаар илэрхийлэгддэг бол шалтгаан гэдэг нь тухайн байгууллага/бизнес нь харилцагчдынхаа  ямар  нэг хэрэгцээг нь хангаж буй тул оршин тогтнож байгааг тодорхойлдог. Ийнхүү зорилгоо тодорхойлон, тэдгээр зорилгодоо хүрэх үйл ажиллагаа, алхамаа цаг хугацаа, хүрэх үр дүнгийн хамт төлөвлөх нь стратегиа тодорхойлох, стратеги төлөвлөлтөө боловсруулах гэсэн утга юм.

Бид салбартаа манлайлагч байна” эсхүл “Бид хамгийн шилдэг нь байна” зэрэг уриа үгс нь Алсын хараа, Эрхэм зорилгыг тодорхойлоход маш өргөн хэрэглэгддэг. Гэвч, эдгээр нь тухайн байгууллагын юу хийдэг, хэнд үйлчлэх гээд байгаа, амжилт гэдгийг хэрхэн харж байгааг огт илэрхийлдэггүй бөгөөд уншиж буй хүнд хэт лоозогносон  байдлаар тусдаг. Байгууллагын зорилго, чиглэл тодорхой байх нь ажилтан, ажиллагсдыг нэгэн зүгт чиглүүлэн, ажиллах урам, хүсэл тэмүүллийг нь бадраах боломжтой ба харилцагч, олон нийтийн хувьд ч тухайн байгууллага хэн болох, юуны төлөө явж буйг тодорхой болгодог.

Тэгвэл стратегийг хэзээ боловсруулбал хамгийн тохиромжтой байдаг вэ? Бидний туршлагаас харахад, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхой хэмжээгээр зах зээлд хүргээд туршсан үедээ боловсруулахад хамгийн оновчтой нь ажиглагддаг. Энэ нь гэхдээ шинэ бизнес эхлүүлэхдээ зорилгогүй эхлэнэ гэсэн утга огт биш. Гол санаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний санааг тань зах зээл хэрхэн хүлээн авч байна, таны байгууллага/бизнес үнэхээр өөрийн гэсэн онцлог, давуу талыг бий болгож чадаж байна уу, цаашид өөрийн тоглох гээд буй зах зээлдээ хэрхэн байршиж, ямар амжилтад хүрэх боломж байна зэргийг тодорхой хэмжээгээр мэдэрсэн үедээ стратеги төлөвлөлтийг боловсруулах нь илүү бодитой болдог.

Стратеги төлөвлөгөө боловсруулах явцад бас анхаарах зүйл  гэвэл оролцооны асуудал байдаг. Тухайлбал, дээрээс доош, хөндлөнгийн, олон нийтийн оролцоо гээд төлөвлөлтийн олон аргачлалууд байдаг ба ямар аргачлалаар төлөвлөх, хэн, хэзээ, хэрхэн оролцох  вэ гэдгийг төлөвлөлтөө төлөвлөхөд бодолцох хэрэгтэй. Дийлэнх компаниуд дээрээс доош буюу үүсгэн байгуулагч/захирал нь стратегийн чиглэлээ тодорхойлох нь нийтлэг бол, олон нийтийн байгууллагын хувьд тухайн байгууллагад оролцоотой хүмүүсийн санааг тусгах нь стратегийн чиглэлийг тодорхойлоход чухал байдаг.

Ийнхүү төлөвлөгөө боловсруулахад хугацаа шаардлагатайгаас гадна аливаа алхам, үйл ажиллагаа нь үр дүнд хүрэхэд мөн л тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай болохыг сануулах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, стратегиа боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, түүндээ дүн шинжилгээ хийх зэрэг нь зайлшгүй хийгдэх ажлууд бөгөөд үүнийг хийх явц нь багийн зүгээс тууштай, хичээнгүй, санаачлагатай байх гээд хүч хөдөлмөр шаарддаг. Стратеги төлөвлөгөөгөө боловсруулан, тууштай хэрэгжүүлэх нь хувь хүний оролцоо, гүйцэтгэлийг тодорхой болгох, багийн ажиллагааг сайжруулах, бизнесийн процесс, ялангуяа үнэ цэнэ үүсгэж буй процесс тодорхой болгох зэрэг ач тустайгаас гадна, байгууллагын үр бүтээмж, ашигт ажиллагааг сайжруулдаг хэмээн менежментийн онол, судалгаанд дурьдагдсан байдаг.

Эцэст нь дурьдахад, стратеги гэдгийг хол хөндий ойлголт бус, бодолцох хүчин зүйлсийг тодруулаад өгвөл та ч гэсэн хийх боломжтой гэдгээр хүлээн аваасай хэмээн бид цааш цаашдын нийтлэлээ бичихээр зорьж байгаа билээ.

Хувь хүн хүсэл, зорилгоо тодорхойлохын адил, байгууллага/бизнес ч гэсэн тодорхойлбол ажилтан ажиллагсдаас эхлүүлээд олон нийт танай байгууллагыг илүү ойлгох бөгөөд энэ хэмжээгээрээ таны хэрэглэгч, харилцагч танай үйл, зорилгод нэгдэх боломж бий болгоно. Стратеги боловсруулах явц нь хүч хөдөлмөр шаардах боловч төлөвлөлтөө хийснээр таны байгууллага/бизнес илүү үр бүтээмжтэй, үр дүнтэй, нэгдмэл болж, цаашилбал ашигт ажиллагаа тань ч өсөх боломжтой.■

Бэлдсэн:

Р. Оюун, Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах зөвлөх, Стратеги & Төлөвлөлт (Бизнесийн удирдлагын магистр – Олон улсын маркетингийн менежмент, АНУ)
С. Уянга,  Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах аналист, Судалгаа & Дата (Шинжлэх ухааны магистр – Бизнесийн анализ, АНУ)

МЭДЭГДЭЛ: Энэхүү нийтлэлийг Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н зөвлөхүүдийн Zaluu.com-д зориулан бэлтгэсэн ба үүнд тухайн байгууллагын удирдлага, ажилтан ажиллагсдын санаа, үзэл бодол, итгэл үнэмшил тусгагдаагүй болно.